Микроавтобусыг хотоор төвөөр явахыг  хориглож, зарим чиглэлийг өөрчиллөө
2010.06.29

Микроавтобусыг хотоор төвөөр явахыг хориглож, зарим чиглэлийг өөрчиллөө

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж гарлаа.Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэсэн уг захирамж стандарт хангасан автобусаар олон нийтэд үйлчлэх тухай. Авто тulaanbaatar_zzaээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, аюулгүй байдлыг хангах, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах зорилгоор ийнхүү захирамж гаргасан байна.

Үнэндээ Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний нэр хүндийг гутааж байгаа зүйл нь бага оврын автобуснууд. Эгнээ барих, бусдыг хүндэтгэх тал дээр маруухан микроныхон суусан зорчигчдынхоо зүрхийг хагалах шахан буудал дээр аваачдаг нь үнэн.

Зохицуулалт, зохион байгуулалт шаардсан энэ ажлыг эхлүүллээ.

Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Офицеруудын ордоны уулзвар хүртэл,
Бага тойруу, Чингисийн өргөн чөлөөний Энхтайвны гүүрнээс төв шуудангийн уулзвар хүртэл,
Самбуугийн гудамж, Залчуудын өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвараас Баянбүрдийн уулзвар,
Саппорогийн аюулгүйн тойргоос 32 дугаар байрны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлд стандарт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр үйлчлэхгүй байхаар боллоо.

Мөн Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөөний III, IV хорооллын эцсийн буудлын уулзвараас Эх нялхсын эмнэлгийн баруун уулзвар хүртэлх замуудад энэ тушаал мөн хэрэгжих юм байна.

Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд чиглэлийн давхцал, зогсоолын ачаалал буурахыг мэргэжлийн байгууллага судалжээ.

Шаргаморьт-МУБИС-ХӨСҮТ, М:39 буюу “Чингис Соосэ-Бөмбөгөр-Ар согоот” гэсэн чиглэлээр үндсэн шугам нээжээ.

Харин бага оврын автобусны нэг чиглэл хаасан нь М:30 буюу Вокзал-7 буудал чиглэлийг Япон цэргийн цогцолбор хүртэл 4 км сунгасантай холбогдуулан ТШ:11 Салхит-Бөмбөгөр, ТШ:23 Амгалан вокзал Баянбүрдийн тйорог чиглэлийн шугамыг хаасан байна.

Судалгаа

1.Энхтайвны өргөн чөлөөний Саппорогийн аюулгүйн тойргоос 32 дугаар байрны уулзвар хооронд 23 чиглэлийн бага багтаамжийн 296 автобус өдөр тутам явж байгаа бөгөөд хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 57,5 хувиар, автобусны тоо 53,8 хувиар тус тус буурна.

Судалгаа

2.Ард Аюуш болон Энэбишийн өргөн чөлөөний III, IV хорооллын эцсээс Эх нялхсын эмнэлгийн баруун урд уулзвар хооронд 7 чиглэлийн бага багтаамжийн 121 автобус өдөр тутам явж байгаа. Хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 35, автобусны тоо 44,8 хувиар тус тус буурах аж.

Судалгаа

3.Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хооронд 11 чиглэлийн бага багтаамжийн 212 автобус өдөр тутам явж байгаа. Хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 42,3, автобусны тоо 35,1 хувиар тус тус буурах юм.

Өөрөөр хэлбэл, Бөмбөгөр худалдааны төвөөр дайран өнгөрдөг ХМК-Баянбүрд, Өнөр хороолол-Сансар-БЗД-ийн 6 хороо, Өндөр дэнж-Бөмбөгөр-Улаанхуаран, ХЦДС-Их засаг ИС-БЗД-ийн 5-р хороо гэсэн чиглэлүүдийн замналыг өөрчилнө. Хойд чиглэлээс бөмбөгөр худалдааны төв ордог бүх чиглэлийг хаах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.