Наадамчдад  917 автобус үйлчилнэ
2010.06.29

Наадамчдад 917 автобус үйлчилнэ

Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 917 автобус үйлчлэх гэнэ. Хайлааст, Чингэлтэй, Орбит, Баянхошуу, Нарангийн гол, Шаргаморьт, Нисэх, Улаанхуаран, Зурагт, Баруун Зүүн салаа, Их наран, Шархад, III, IV хороолол, 13-р хороолол, Дарь Эх, Бэлх, Нnaadamалайх, Гачуурт, Хужирбулан, Санзай зэрэг 30 гаруй чиглэлээс нийт 270 гаруй том оврын автобус Төв цэнгэлдэх хүрээлэн рүү наадамчдад үйлчилнэ.

Зуслангийн үйлчилгээнд Майхан толгой, Баянбулаг, Гоодой, Өвөр гүнт, Яргайт, Яргайтын богино гэсэн зургаан чиглэлээс "Бөмбөгөр" худалдааны төв хүртэл 27 микро автобус, Шаргаморьт, Жигжидээс 12 том автобус явах юм байна. "Хүй 7" худаг руу долдугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхээс 14 их багтаамжийн автобус, 3,4-р хороолол, "Дэнжийн-1000", 7 буудал, Дарь Эх, Улиастай, Хайлааст, Хар хорин зах, 5 шар, Нисэх-Яармаг, Офицерүүдийн ордон гэсэн 10 чиглэлээс 50 их багтаамжийн автобус Хүй долоон худаг руу үйлчилнэ.

Мөн Хүй 7 худаг дээр төмөр замын буудлаас 20 бага оврын автобус үйлчилгээнд ажиллах гэнэ.Баяр наадмын үйлчилгээнд нийт 917 автобус, троллейбус ажиллана гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.