Наадмын гол баатар
2010.07.06

Наадмын гол баатар

Өнөөгийн парламентын гишүүдийн дунд эрийн гурван наадам зохиочихвол боломжийн наадмын дүр зураг харагдана. Хурдан буянаараа жBatsuuri_ya_Erdenesum_vip76ил жилийн наадамд гайхуулдаг тэдний дунд алдарт уяач ч бий. Тэднээс заримыг нь нэрлэвэл анлаад дасчихсан Монгол Улсын далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ парламентын Хууль зүйн байнгын хорооны дарга.

МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан ч залуудаа шаггүй бөх байсан сураг сонсогддог. Харин эрхий мэргэн харваачийн ур ухааныг зэрэг эзэмш-чихсэн адтай нөхөр бас бий аж. Энэ бол Я.Батсуурь гишүүн гэнэ. Тэрээр дипломатч мэргэжилтэй боловч хурдан морь, шагай харваанд нугасгүй нэгэн гэнэ.

Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, Дорноговь аймгийн «Хутагтын хүлэг» уяачдын холбооны тэргүүн, Монголын шагайн харвааны холбооны ерөнхийлөгч гээд цол гуншинтай нь цөөнгүй.Тэр бүү хэл залуудаа шагайн тойромд шаггүй харвадаг, ирээдүйтэй харваач гэгдэж байжээ. Багадаа хурдан морь унаж, айраг түрүү нэг бус удаа авч байжээ. Тиймээс ч том болоод адуучин болно гэж боддог байсан боловч тун санамсаргүй тохиолдлоор дипломатч мэргэжлийг сонгон адуунаас холдсон гэдэг. Тэгэхээр эрийн гурван наадмыг парламентын ангид зохиовол Я.Батсуурь гишүүн энэ төрөлдөө гол баатраар тодрох нь гарцаагүй.

Эх Сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.