Тавантолгой өнөөдөр батлагдана
2010.07.07

Тавантолгой өнөөдөр батлагдана

УИХ энэ долоо хоногт завсарлахаар "шуурхайлж байна". Энгийн үеэр УИХ долоо хоног бүрийн пүрэв баасан гаригуудад хуралддаг ч chuulga_32энэ долоо хоногт лхагва гаригт хуралдахаар болжээ. Үүний дагуу өнөөдөр 15.00-аас УИХ хуралдаж Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гээд хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн мэдээлэлснээр энэ хаврын чуулгаар УИХ хэлэлцэх ёстой асуудлынхаа 90 хувийг хэлэлцэж дуусаад байгаа ажээ.

О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.