Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах "хаалга нээгдлээ"
2010.07.08

Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах "хаалга нээгдлээ"

-Хөрөнгө оруулалтын гэрээг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ-

chuulga_32 УИХ-ын хуралдаанаар Таван толгой нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Таван толгой нүүрсний орд нь нийтдээ 80 мянган га газрыг хамрах бөгөөд тус орд дээр долоон А буюу ашиглалтын лиценз байгаа. Ордын нөөц 6,4 тэрбум тонн, Үүний 1.495 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтана. Харин үлдсэн 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс ажээ.Урьдчилсан байдлаар энэ ордоос жилд 20-40 сая тонн нүүрс ашиглана гэж тооцож байгаа ба энэ нь ойролцоогоор уг ордыг 100 гаруй жил ашиглах боломжит нөөцтэй хэмээн тогтоогоод байна.
УИХ-ын зарим гишүүд энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх гээд байгаа нь учир дутагдалтай, тогтоолын төслийг гүйцэд боловсрогдсон гэж үзэхгүй байна хэмээн шүүмжилж байлаа. Гишүүд өнгөрсөн оны наймдугаар сард Оюутолгойн төслийг мөн ийм маягаар яаралтай хэлэлцээд баталсан. Нэг алдсан, одоо хоёр дахиа алдмааргүй байна. Асуудлыг их шуурхай шийдвэрлэх гээд байгаа нь буруу. Засгийн газарт хамаагүй эрх өгч болохгүй. Оюутолгойн гэрээн дээрээс бид дүгнэлт хийх хэрэгтэй гэж байлаа.

Гишүүдийн асуултанд Байнгын хорооны дарга Ц. Баярсайхан хариулахдаа "Хурдан түргэний хувьд асуудлыг удаан хэлэлцвэл сайн гэсэн ойлголт байхгүй. Энэ тогтоол батлагдахаар бүх асуудал эцэслэгдэхгүй гэж үзэж байгаа. Гэрээнд Улсын Их Хурал тодорхой хяналт тавьж ажиллана.  Чуулган, байнгын хороодын хуралдаанд дээр гишүүдийн гаргаж байгаа саналуудыг Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газарт судалгаа, тооцоо хийж УИХ-д оруулж ирэх үүрэг даалгавар өгөгдсөн. " гэсэн хариулт өгсөн юм. Read More

Асуулт, хариулт дууссаны дараа “Эрдэнэс-Таван толгой” компаний толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг УИХ-д танилцуулах, Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах гэсэн Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонхи дэмжиж, хуралдаанд оролцсон гишүүдийн 88,7 хувийн саналаар “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.