Фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа
2010.07.08

Фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Манай орны 115.8 сая га хөдөө аж ахуйн ангилалын газрын 96.3 хувь буюу 111.4 сая га нь бэлчээрийн газар бөгөөд түүний 80 орчим хувь ньgishuud_huuli_belcheer ямар нэгэн байдлаар доройтож талхлагдсан байна гэж Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2008 оны тайланд дурьджээ.

 

Хүний буруутай ажиллагааны улмаас бэлчээр талхлагдан доройтох явдал улам бүр нэмэгдэж, нөгөө талаар дэлхий даяар явагдаж буй уур амьсгалын дулаарал, өөрчлөлтийн улмаас байгаль цаг уурын эрсдэлтэй үзэгдэл, гамшгийн давтамж ихсэх хандлагатай боллоо. Түүнчлэн сүүлийн үед малчдын зүгээс мал аж ахуйгаа эрхэлж буй арга хэлбэрээ өөрчилж, мал аж ахуйг суурин, хагас суурин аргаар эрхлэх сонирхол нэмэгдэх хандлагатай байна.

 

Эдгээр нөхцөл байдлын улмаас малчдын өдөр тутмын үйлдвэрлэлийн гол хүчин зүйл, хэрэглээ болсон бэлчээрийг нийтээр ашиглаж буй одоогийн арга ажиллагааг боловсронгуй болгохын зэрэгцээ өөрийн эзэмшил газар, бэлчээр бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна гэж үзээд Улсын Их Хурлын нэр бүхий 10 гишүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Бэлчээрийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг гишүүн Р.Буд, П.Алтангэрэл, Су.Батболд, Ц.Цэнгэл нар өргөн барив.

 

Нийт дөрвөн бүлэг, 17 зүйл, 60 хэсэг, 103 заалттай энэ хуулийн төсөлд төрөөс бэлчээрийн талаар баримтлах зарчим, бэлчээр ашиглалтын ангилал, бэлчээрийн хилийн зааг тогтоох, эзэмшүүлэх бэлчээрийн хэмжээ, хугацаа, бэлчээрийг ашиглуулах, эзэмшүүлэхтэй тухай хүсэлт гаргах, бэлчээр эзэмшүүлэх гэрээ байгуулах, бэлчээр ашиглагч, эзэмшигчийн эрх, үүрэг, бэлчээр ашигласны газрын төлбөр, бэлчээрийг ашиглах, эзэмшихэд  хориглох зүйлүүдийг нарийвчлан тусгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.