Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар утсаар ярив
2010.07.10

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярьж, Монгол-Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

presidemt

Ярианы эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын үндэсний их баяр наадмын мэндийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэвшүүлж, Монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ. Тэрээр энэ сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болох Дэлхийн монголчуудын дөрөвдүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, чуулганы ажилд амжилт хүсэв.
Ерөнхийлөгч нар ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2009 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцан тохирсон зарим зүйлийн хэрэгжилтийн талаар санал солилцож, энэ чиглэлээрх Засгийн газруудын ажлыг эрчимжүүлэх, тухайлбал энэ оны 9 дүгээр сард ОХУ-ын Эрхүү хотод болох Байгалийн эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд нарыг уулзуулах, шаардлагатай тохиолдолд Монгол улсын Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлуулахаар ярилцав.
Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урьснаа дахин нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал нь Монгол-Оросын харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой болно хэмээн хүсэн хүлээж байгагаа илэрхийлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.