Замын цагдаа нар шинэ төмөр хүлэгтэй болцгоов
2010.07.14

Замын цагдаа нар шинэ төмөр хүлэгтэй болцгоов

Үндэсний их баяр наадмын өмнөх энэ өдөр Замын цагдаагийн газрынхан шинэ төмөр хүлэгтэй болцгоолоо. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж замын цагдаа нарыг унаатай болгож байгаа юм. Хьюндай аксент маркийн 18 автомашиныг НИТХ-ыzamin_tsagdaaн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс зардлыг нь гаргасан байна. Ингэснээр их хотын иргэдийн амар амгалан байдал дээшилнэ гэж үзэж буй юм.Автомашин гардуулах ёслол дээр Замын цагдаагийн газрын дарга хурандаа Г. Энхжаргалын хэлснээр хотод хоногт 90-100 орчим зам тээврийн осол гардаг гэж байна. Эдгээрийн 30 хувь нь шөнө дүл үйлдэгддэг. Тийм болохоор замын цагдаа нарыг унаажуулснаар осол гэмтлийн тоо буурч, гарсан хэргийг даруй илрүүлэх бололцоо нээгдэх нь байна. Хотын иргэдийн амар тайван амьдралын төлөө хотын удирдлагууд боломжит арга зам бүхнээр туслалцаа үзүүлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.