УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид  Чингэс хааны одон хүртээлээ
2010.07.14

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид Чингэс хааны одон хүртээлээ

Өнөөдөр Монгол түмний их баяр цэнгэл, улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг буулган, Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парлgonchigoo_medelаментыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь ашид үнэлж Раднаасүмбэрэлийн Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингэс хааны одон хүртээлээ.


Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнөө ийнхүү шагнал гардуулсныхаа дараа, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чингэс хааны одон хүртсэн Раднаасүмбэрэлийн Гончигдоржид хандан, “Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Энэ онд манай орны анхны ардчилсан парламент Улсын Бага Хурал байгуулагдсаны түүхт 20 жилийн ой тохиож байна.
Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингэс хааны одонгоор шагнаж байна.

Раднаасүмбэрэлийн Гончигдорж Танд төр түмнээ гэсэн цаашдын ариун үйлсдээ улам их амжилт олохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Баяр хүргэе. Та сайхан наадаарай” хэмээн баяр хүргэж үг хэллээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.