2010.07.14

Ерөнхий сайд орон нутагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд Архангай, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллbatbold_pmахаар төлөвлөж байна. Засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллахдаа өвөлжилтийн бэлтгэл, Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, тогтоол шийдвэр дунд доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад гол анхаарлаа хандуулах юм.

Тэрээр мөн Шадар ван Чингүнжавын 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн даргын хувьд Хөвсгөл аймагт болох ойн арга хэмжээнд оролцоно. Ерөнхий сайд 9 аймагт 20 удаа уулзалт хийж, 21 байгууллагын ажилтай танилцан сумдын удирдлагатай уулзаж Засгийн газрын бодлого болон цаг үеийн асуудлаар санал солилцох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.