Намын бүлгийн  дарга нар мэдээлэл хийлээ
2010.07.16

Намын бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дbulgiin_darga_narах МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 67 хувийн биелэлттэй гарсан ч улс орны эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг шийдсэн, ихээхэн, цаг хүч зарцууллаа. Хэрэв ач холбогдол, үр өгөөжөөр нь үнэлэх юм бол энэ удаагийн УИХ-ын чуулган 670 хувьтай тэнцэхүйц ажлалаа хэмээн бүлгийн дарга нар онцлож байлаа. Үүний хэрээр намын бүлгүүд чуулгантай дүйцхүйц олон удаа хуралдаж, зарим өдөрт хоёр гурван удаа хуралдах тохиолдол байжээ.

2010 оны УИХ хаврын чуулган улс орны хөгжил дэвшилд түлхэц болохуйц чухал хууль, тогтоолын төсөл баталсан, түүхэн гэж хэлж болох онцлогтой ажээ. Тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, Шинэ бүтээн байгуулалт, чуулганаар “Шинэ бүтээн байгуулалт”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, зэргийг нэрлэж болох аж.

Мөн ардчиллын хоёр жилийн түүхэнд УИХ-ын чуулганы дараа хоёр намын бүлгийн дарга зэрэгцэж суугаад, хэвлэлийн хурал хийж байсан удаагүй гэнээ.

О.Батзаяа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.