Монгол улс оюуны өмчийн стратегиа боловсруулж гаргана
2010.07.21

Монгол улс оюуны өмчийн стратегиа боловсруулж гаргана

Тэргүүн гадар сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн хавар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага /ДОӨБ/-д айлчлах үеэр тависан хүсэлтийн дагуу Монгол улсад Оюуны өмчийн стратегийг боловсруулах ДОӨБ-ын шинжээчдийн багale_bbbbbbg манай оронд ирээд байна. Тус багийн төлөөлөгчдийг өнөөдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.

Тэргүүн шадар сайд уулзалтын эхэнд “Манай улсын хувьд өөрийн улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшил, инновацийг дэмжих асуудлыг нэн тэргүүний чиглэл болгож байгаа үед Оюуны өмчийн стратегийг боловсруулах түүнийг амжилттай хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа. Бидний хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай арга хэмжээ авч байгаа ДОӨБ-ийн Ерөнхий захирал Фрэнсис Гаррид талархаж байгаагаа дамжууллаа.

Төслийн багийнхан эхний ээлжинд Монгол улсад Оюуны өмчийн стратегийг боловсруулах төслийн хамрах хүрээ ба хэрэгжүүлэх аргачлалын талаар танилцууллаа. Тэрээр уг хөтөлбөрийг амжилттай явуулахад ажлын төлөвлөлт, хоорондын уялдаа холбооны зохицуулалтыг хангах үндэсний мехникмийг бий болгох, түүнчлэн Засгийн газрын түвшиний байгууллагуудын уялдаа холбоо хүсэл эрмэлзэл, тусламж дэмжлэг ихээхэн чухал болохыг ДОӨБ-ийн Хөгжлийн асуудал хариуцсан салбарын хөтөлбөрийн зохицуулагч Франческо Тозо онцоллоо.

Айлчлаын багийнханд Тэргүүн шадар сайд талархал илэрхийлээд Монгол улсад Оюуны өмчийн стратегийг боловсруулан гаргах нь мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн амьдралыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гээд ихээхэн чухал ач холбогдолтой бичиг баримт гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж бүхий л талаар дэмжиж туслана гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.