Н.Алтаншагай: I хорооллын дулаан алдагдалтай 234 айлыг нэг удаа улсын төсвөөр засварлана
2024.09.13

Н.Алтаншагай: I хорооллын дулаан алдагдалтай 234 айлыг нэг удаа улсын төсвөөр засварлана

СХД-ийн 1 дүгээр хорооллын дулаалга, засвар хийх шаардлагатай байрнуудад УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар ажиллаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хэвлэлд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Гэр хороолол, байшин хороололд тулгамдсан олон асуудал байдаг. Байшин хороололд тулгамддаг гол асуудлуудын нэг нь дулаан алдалт, дээвэр, пасат гэсэн үндсэн гурван асуудал байгаа. Үүнийг СӨХ-ийн хүчин чадлаар шийдэх ямар ч боломжгүй. СХД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 234 байр блок эрчим хүчний алдагдалтай гэсэн тооцоо судалгаа байна. Үүнийг бид бүхэн ярилцаад засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар нийслэл дүүргийн түвшинд шийдвэрлэх шийдвэр гаргасныг иргэддээ танилцуулж, мэдээлэх нь зөв байх. I хороолол бол үндсэндээ 1970 оны сүүл 1986 оны үед баригдаж дууссан. Энд 155 блок барилга байгаа гэсэн судалгаа байна. Дулааны алдагдал маш ихтэй, дээвэр, лифтний асуудлыг цогцоор нь шийдье гээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан. Ирэх жилээс нийслэлд тодорхой асуудлуудыг тавиад үе шаттайгаар дөрвөн жилийн хугацаанд шийдье гэсэн шийдэл гарсан." гэлээ.