Хэлмэгдэгсэд зориулж 24,5 сая төгрөгийн нөхөн олговор өгчээ
2010.07.27

Хэлмэгдэгсэд зориулж 24,5 сая төгрөгийн нөхөн олговор өгчээ

dolll(Ардчилал)- Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэдийг цагаатгуулахаар нэхэмжлэгчдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах болон цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох хугацааг 2011 оны аравдугаар сарын 30-аар дуусгавар болгох талаар холбогдох хуульд заасан. Уг заалтыг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд цагаатгалын салбар комиссууд анхааран ажилласан байна.

Энэ оны хоёрдугаар улиралд салбар комиссуудад иргэдээс хэлмэгдсэн хүмүүсээ цагаатгуулах, нөхөх олговрын материал бүрдүүлэх, шүүхийн шийдвэр гаргуулан авах, гэр, орон сууц, мөнгөн тэтгэмж хүсэх, хураагдсан хөрөнгө нэхэмжилсэн зэрэг 105 өргөдөл, 224 хүсэлт, санал гомдол хүлээн авч, шийдвэрлэжээ. Мөн хэлмэгдэгсэд, түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийн хүсэлтийг үндэслэн 19 хүнд тус бүрт нь 785 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг, 330 мянган төгрөгийн эд материал, хүнсний туслалцааг 21 иргэнд өгсөн байна. Энэ улиралд нөхөх олговрын материалаа бүрдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулсан 20 нэхэмжлэгчид 24,5 сая төгрөгийн нөхөх олговор олгосон ажээ.

Э.БАЯР

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.