Вьетнам улс мах импортлох хүсэлтээ илэрхийлэв
2010.07.27

Вьетнам улс мах импортлох хүсэлтээ илэрхийлэв

curren(Үндэсний шуудан)- Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга-АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцсон билээ.

Тэрээр мөн БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Зиа Кхиемтэй уулзаж, Монгол, Вьетнамын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэх, тухайлбал Вьетнам Монголоос мах, малын гаралтай түүхий эд импортлох, өргөн хэрэглээний бараа, ариун цэврийн бүтээгдэхүүн экспортлох боломж байгааг дурдав.

Эдгээр боломжуудыг ашиглахад тухайлбал ирэх сарын сүүлээр Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хурал тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа талууд илэрхийлэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.