Японтой хамтарсан үерийн ус зайлуулах төсөл эхлэв
2010.07.28

Японтой хамтарсан үерийн ус зайлуулах төсөл эхлэв

flood_copy(Өглөөний сонин)- Японы Нигата мужийн Нийтийн аж ахуй, хот байгуулалтын газар Улаанбаатар хотод борооны ус зайлуулах чиглэлээр техникийн төслөө өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Гурван жил үргэлжлэх төслийн хугацаанд япончууд манай мэргэжлийн инженерүүдэд ус зайлуулах өөрсдийн технологийг зааж, зөвлөгөө өгөх юм байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод авто замын ус зайлуулах, түүнийг үндэслэн замын ус зайлуулах байгууламжийн зураг төсөл болон барилгын ажлыг бие даан хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх аж. Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчид гэр хорооллыг сонгосон бөгөөд нийслэлд байх дөрөв хоногийн хугацаанд гэр хорооллуудаар явж, судалгаа хийх гэнэ.

Уг төслийн шугамаар Нигата мужийн Нийтийн аж ахуйн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга Абэ Коже тэргүүтэй албаны хүмүүс ирж, нийслэлийн Засаг даргын  нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзсан юм.

Нигата мужийн Нийтийн аж ахуйн газрынхан хотын ус зайлуулах байгууламжийг сайжруулах тал дээр анхаарч, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм байна.

Р.ОЮУН

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.