2024.09.24
“ШИНЭ ХӨДӨӨ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТРАКТОР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
УИХ-ын гишүүдийн зүгээс Хэнтий аймагт “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд 1,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 трактор, хадлангийн салааны тоног төхөөрөмжүүдийн хамт гардуулан өглөө. /2024-09-23/
Өнгөрсөн жил “Сумын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн иргэдтэй УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Ганхүлэг нарын гишүүд уулзахад малчдыг өвс, тэжээлээ хоршиж, хамтран бэлтгэхэд дундын тоног төхөөрөмж шаардлагатайг иргэдийн зүгээс уламжилсан нь ийнхүү биеллээ оллоо. Улмаар оны өмнөхөн “Шинэ хөдөө” хөтөлбөрийг эхлүүлж улсын төсөвт зардлыг нь тусгуулсан.
Анжис, хөрс боловсруулах олон үйлдэлт төхөөрөмжүүд, үр тариа үрлэгч, ургамал хамгааллын бодис цацагч, энгийн хадуур, дискен хадуур, наран тармуур, боогчийн хамт нийт 35 тоног төхөөрөмж, тракторуудын хамт олгогдлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан