Ирэх онд иргэн бүрт орон сууцны зээл олгох боломжтой болно
2010.07.30

Ирэх онд иргэн бүрт орон сууцны зээл олгох боломжтой болно

home(Үндэсний шуудан)- Засгийн газраас боловсруулсан "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг УИХ өнгөрсөн сарын 25-нд баталсан.

Уг хөтөлбөрийн хүрээнд "Утаагүй Улаанбаатар", "100 мянган айлын орон сууц" зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх учиртай. 2010-2015 оны хооронд хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг стратегийн томоохон ордуудаас орж ирэх хөрөнгө зэрэг зургаан эх үүсвэрээс бүрдүүлэхээр болсон. Эдгээрээс олны анхаарлыг ихээр татаж байгаа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Яармаг, Нисэхийн дэнжид орон сууцны хороолол барих бөгөөд шинээр барьсан орон сууцыг Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иргэдэд олгох юм байна.

Ингэхдээ "4000 айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ОССК-аар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барих орон сууцыг дан ганц төрийн албан хаагч гэлтгүй, зээлийн шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн бүр хөнгөлөлттэй зээлээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Х.ТҮВШИНТӨГС

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.