2024.09.27

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна

Тэрээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын удирдлагууд болон ЗДТГ-ын албан хаагчид, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудалаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Тариалан сумын ЗДТГ болон ИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай лазер принтер, компьютер, гурван үйлдэлт хоёр талдаа хэвлэгч, өнгөт принтерийг гардуулан өглөө. Мөн сумын сургууль болон цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай байсан хромбүүкийг олголоо.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын удирдлагууд болон ЗДТГ-ын албан хаагчид, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудалаар мэдээлэл авч, санал солилцлоо.Уулзалтын үеэр Эрдэнэбулган сумын ЗДТГ болон ИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай компьютер, гурван үйлдэлт хоёр талдаа хэвлэгч, өнгөт принтерийг гардуулан өглөө. Мөн сумын сургууль болон цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай байсан хромбүүкийг олголоо.


Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын удирдлагууд болон ЗДТГ-ын албан хаагчид, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудалаар мэдээлэл авч, санал солилцлоо.Уулзалтын үеэр Цагаан-Үүр сумын ЗДТГ болон ИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай зөөврийн компьютер, гурван үйлдэлт хоёр талдаа хэвлэгч, өнгөт принтерийг гардуулан өглөө. Мөн сумын сургууль болон цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай байсан хромбүүкийг олголоо.