Идлэг шонхор экспортлох ажлын явц, байдлыг танилцууллаа
2010.08.02

Идлэг шонхор экспортлох ажлын явц, байдлыг танилцууллаа

falcon(БОАЖЯХМА)- БОАЖЯ-ны Хурлын танхимд өнөөдөр 2010 онд идлэг шонхор шувуу барих, экспортод гаргах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар тогтоол,  Монгол Улсаас 2010 онд амьдаар гадаадад гаргах идлэг шонхрын тоог 240 толгой байхаар тогтоосон.

Одоогийн байдлаар идлэг шонхор барих ажилд нийт 128 авто машин, 185 гадаадын иргэд оролцож  байна.

Хэвлэлийн бага хуралд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон Монгол Улсын нутагт дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийнхэн байлцлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.