П.Алтангэрэл "Багш" хөтөлбөр санаачилжээ
2010.08.04

П.Алтангэрэл "Багш" хөтөлбөр санаачилжээ

(Нийгмийн толь)- УИХ-ын гишүүн П. Алтангэрэл ойрын өдрүүдэд бичиг цаасны ажил хийгээд тун ч завгүй байх гэнэ. Тэрбээр намрын чуулганаар "Багш" хөтөлбөр санаачлан оруулах гэж байгаа аж. Уг хөтөлбөр нь хүүхдийг бага наснаас нь суaltangerel_gggрч буй    боловсролд нь анхаарал хандуулах зорилготой. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдийг сургуульд орохоос нь өмнө сэтгэл зүйн бэлтгэл хийх мөн цэцэрлэгийн наснаас нь   эхэлж зохистой мэдлэг олгох гэнэ.

Мөн бага ангийн сурагчдад боловсрол олгож байгаа багш боловсон хүчнийг тодорхой хугацааны давтамжтайгаар сургалтанд хамруулах аж. Ингэхдээ гадаад улсад болон дотоодод богино хугацааны мэргэжил дээшлүүлсэн сургалтад хамруулах талаар П.Алтэнгэрэл гишүүн хуучлав. Хөтөлбөрт шаардагдах төсвийн хувьд Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд жил бүр орж ирж байгаа гадаадын төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд түшиглэж хэрэгжүүлэх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.