Төв аймгийн малчид сайн чанарын өндөр ашиг шимтэй хоньтой болно
2024.10.02

Төв аймгийн малчид сайн чанарын өндөр ашиг шимтэй хоньтой болно

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймагт ШИНЭ ХӨДӨӨ төслийг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Энэ удаа төслийн хүрээнд Эдэльбай үүлдрийн 60 толгой хуц 25 суманд хүлээлгэн өглөө.

Цэвэр үүлдрийн хуцтай болсноор Төв аймгийн малчид сайн чанарын өндөр ашиг шимтэй хоньтой болно. Ингэснээр тооноос чанарт шилжин өдрөөс өдөрт муудаж байгаа бэлчээрийн доройтлыг хамгаалахад хувь нэмэр оруулах юм.