НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА
2024.10.03

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

Ирээдүйд Налайх дүүрэг “ХҮН ТӨВТЭЙ ХОТ” болон хөгжихөөр зорьж байна. Хүн төвтэй хотын хамгийн чухал асуудал бол иргэдийн эрүүл мэнд байх учиртай.

Эрүүл хүн илүү их хөдөлмөрлөж, илүү амжилттай ажиллах боломжтой учраас бид иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эрт илрүүлэг шинжилгээг тогтмол зохион байгуулах, эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг номер нэгт тавих хэрэгтэй юм.

Налайх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 300 ортой Эрүүл мэндийн нэгдсэн шинэ эмнэлэг байгуулахаар МАН мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Ингэснээр Налайх дүүрэг зүүн бүсийн эрүүл мэндийн төв болон хөгжиж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Багануур, Багахангайн иргэд эмнэлгийн үйлчилгээ авах гэж заавал Улаанбаатар хот орох шаардлагагүй болох юм.

2020-2024 онд Налайх дүүргийн Эрүүл Мэндийн салбарт нийт 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Жишээлбэл бүх хороодын өрхийн эрүүл мэндийн төв автомашинтай болсон. Өрхийн эмнэлгүүдийн их завсар, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дуран, компьютер томографийн шинэ аппараттай болсон гэх мэт олон асуудлыг шийдвэрлэжээ.