“Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд цэргийн алба хаагчидтай мод тарилаа
2024.10.05

“Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд цэргийн алба хаагчидтай мод тарилаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С. Бямбацогт 2024-010-04-ний өдөр Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн хамт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд цэргийн алба хаагчидтайгаа мод тарилаа.

С.Бямбацогт хэлэхдээ, 

"Нэг зүйлийг сонирхуулахад манай Зэвсэгт хүчнийхэн “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 27 сая мод тарих зорилт тавиад байгаа. Зөвхөн энэ онд л гэхэд 36 мянган мод тариад байгаа юм. Жилдээ 1.2 сая тарьц, суулгац үржүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл уулнаас ургаа мод авчирч суулгах биш үрээр нь ургуулсан тарьцаар ойжуулалт хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Бас хугацаат цэргийн алба хаагчдыг энэ намраас хүсэлтээр нь ойчин цэргээр сургана. Цаашид бүх цэргийн ангиуд мод тарих, ургуулах ажилд улам идэвхтэй оролцоно.

Ингэхдээ хаа хамаагүй газар тариад орхих биш харин анги салбарынхаа хэрэгцээг хангах хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах өөрийн талбайгаа хашаалах байдлаар олон төрлийн мод тарихаар төлөвлөөд байгаа юм. Эргээд бодоход би өөрөө ч бас олон газар мод тарьжээ. Богд уулын ард, Ховдын паркд тарьсан модод маань тун ч сайхан ургаж байгаа. Гэснээс өнөөдөр өнөө буян гээч нь бум түмээр арвиждаг Балжинням Дашнямтай өдөр тохиосон байна билээ. Байгаль дэлхийгээсээ бүхнийг авдаг хүмүн бидэнд байгальдаа эргүүлж өгч чадах зүйл мод тарихаас өөр юу ч байх билээ дээ. Та ч бас мод тариарай. Өтөл болсон хойноо сүүдэрт нь суух модыг өнөөдөр тарь гэсэн үгтэй шүү нөхөд өө" гэв.