НҮБ монгол хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийв
2010.08.11

НҮБ монгол хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийв

childre(Үндэсний шуудан)- НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Жийл Файнү 180 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гэр, тоглоом, тавилгаас бүрдсэн цэцэрлэг, 20 гэр сургуулийг БСШУЯ-нд хүлээлгэн өглөө.

Энэ нь Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмшихийг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүүхдийн сангаас үзүүлж буй урт хугацааны хамтын ажиллагаа, дэмжлэгийн нэгээхэн хэсэг ажээ.

Энэхүү тусламж Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 28 сум, Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгино Хайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Багануур дүүргийн долоон цэцэрлэгийн хүүхдүүдэд хүрэх юм.

Г. Улсболд

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.