Хөрөнгө оруулагчдын чуулган болно
2010.08.12

Хөрөнгө оруулагчдын чуулган болно

investr(Үндэсний шуудан)- Дархан-Уул аймагт болох "Төвийн бүсийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт"-ыг энэ сарын 27-нд Гадаад харилцааны яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, бүсийн зөвлөлүүд болон аймгуудын Засаг Даргын Тамгын газрууд хамтран Дарханд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтаар манай орны уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулагч байгууллагууд болон аймгуудын Засаг дарга нар илтгэл тавьж, хэлэлцүүлэх бөгөөд цаашдын хөгжлийн чиг хандлагыг дүгнэх юм.

Энд Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны орлогч дарга М. Энхболд болон Төв, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн засаг дарга нар оролцоно.

Тус чуулга уулзалтын дараагаар төлөөлөгчид Дарханы төмөрлөгийн үйлдвэр, "Дархан нэхий" компаний үйл ажиллагаатай танилцах ажээ.

Г. УЛСБОЛД

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.