Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
2024.10.10

Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

Дэлхийн банк, Эдийн засаг, хөгжлийн яамнаас Уур амьсгал ба хөгжил тайланг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсны нэг нь Уур амьсгалын чиглэлээр олон улсад өрнөж буй шилжилтийн өнөө үед эрчим хүч, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлыг хандах нь сэдвээр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь ахлах эдийн засагч Ноён СебастианЭкардт илтгэж, Пеналистаар УИХ-ын гишүүн Б.Уянга, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар ажиллалаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

Монгол Улсын чухал ашигт малтмалын нөөц өндөр бий. Үүний нэг нь бүх технологит ордог зэс. Манайх зэсийг олборлоод гаргаж байгаа нь давуу тал. Манайх олборлолтыг дэмжүүлэх хэрэгтэй. Харин орон нутгийн эсэргүүцэлтэй тулгардаг учраас хайгуулын ажил дээр хөрөнгө оруулалт харьцангуй бага байна. Хайгуул хийж, ашигт малтмал эрж олно гэдэг нь ашиглалт биш гэдгийг иргэдэд ойлгуулж энэ бол газар хөндөх асуудал бага байдаг. Ашиглаад эхэлнэ гэдэг нь өөр хэрэг. Тухайн ордыг бий болгоход 10 гаруй жил шаардлагатай. Иймд хайгуулын ажлаа сайн хийх хэрэгтэй. 

100 гаруй хайгуулын ажлаас нэг нь ашиглаж болдог. Чухал ашигт малтмалд газрын ховор металл харьцангуй бага агууламжтай бий. Батарейн түүхий эдийн ашигт малтмалын хайгуул бага хийгддэг. Үүнийг ихэсгэх хэрэгтэй. Түүнчлэн манай улсад ашигт малтмалын нөөц бий иймд эрсдэлээ үүрээд энэ ажлыг хийхээр орж ирж буй хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах ёстой.