Ундны ус, ариутгах байгууламжийн эрх зүйн орчныг сайжруулах Ажлын хэсэг хуралдлаа
2024.10.17

Ундны ус, ариутгах байгууламжийн эрх зүйн орчныг сайжруулах Ажлын хэсэг хуралдлаа

Ундны устай холбоотой УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05ны 79 дүгээр захирамжаар байгуулагдсан, Б.Уянга гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг хоёр дахь удаагийн хурлаа зохион байгууллаа. Усны асуудлын цар хүрээ өргөн, агуулга гүн гүнзгий байгаа тул уншиж, судлах материал тун их байна.

2010-2021 онд хэрэгжсэн "Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг УСНЫ ГАЗАР-аас танилцууллаа. Үүнтэй уялдуулан Ажлын хэсгийн гишүүд өмнө нь хийгдсэн ажил, цааш үргэлжлүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. 

Хэрэглэсэн усныхаа талыг цэвэрлэлгүй жорлонтой нь хамт гол руугаа асгадаг. Орлого багатай гэр хорооллын өрх орлогоор гайгүй орон сууцнаас олон дахин өндөр төлбөр усанд төлдөг. Бохир усыг цэвэршүүлээд ашиглавал өөрт ашигтай гарах үнийн тохиргоо байхгүй. Малчдад худаг хангалтгүй болохоор ус бараадсан хэсгийн бэлчээрийн доройтол нэмэгддэг. Хатуулаг ихтэй ус хэрэглэж эрүүл мэнд мууддаг. зэрэг олон асуудал байна. Хийх ажил их байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn