Иргэн галт зэвсэг эзэмшинэ хэмээн хуулийн төсөлд тусгажээ
2010.08.06

Иргэн галт зэвсэг эзэмшинэ хэмээн хуулийн төсөлд тусгажээ

УИХ-ын гишүүн Э. Мөнх-Очир, Г.Баярсайхан нар өнөөдөр УИХ-ын дэд дарга Н. Энхболдод Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.
huuli_munkhochir_bayrsaikha
Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасны дагуу галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах түүний эргэлтэнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн гишүүд таницуулсан. Одоогийн мөрдөж байгаа хуульд галт зэвсгийн төрлийг зөвхөн 3 ангилан хуульчилсан тул цаана нь үй олноор нэрлэж болох зэвсгийн төрлүүд хэрхэх нь тодорхойгүй байгаа төдийгүй амьдрал дээр байлдааны зориулалттай зэвсгээр ан хийж ан амьтныг үй олноор устгаж үгүй хийж байгаад цэг тавих зайлшгүй шаардлага байгаа бөгөөд ан, амьтныг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх байгалийн тэнцвэрт байдлыг зохистой хадгалах зэрэг Байгаль орчин Аялал жуулчлалын цогц бодлогын асуудлыг шийдвэрлэх зэрэг шаардлагаас үүдэн галт зэвсгийн төрөл ангиллыг нэмж төслийг боловсруулжээ.

Төсөлд иргэн, хуулийн этгээд нь заавал галт зэвсэг эзэмшүүлэх тусгай хөтөлбөрт сургалтанд хамрагдсанаар галт зэвсэг эзэмшиж ашиглах, мөн иргэн зөвхөн нэг удаа өөрөө өмчлөх зорилгоор галт зэвсгийн төрөл маркыг сонгон улсын хилээр оруулах эрхтэй байхаар мөн олон улсын буудлага спортын холбоонд гишүүнчлэл, бүртгэлтэй Монголын үндэсний буудлага спортын холбоо нь зохих хууль журмын дагуу цагдаагийн байгууллагын хяналтын дор зөвхөн спорт сургалт, буудлагын бэлтгэл хийх зориулалтын сумыг улсын хилээр оруулах эрхийг нь тус холбоонд олгохоор төслийг боловсруулсан нь Олимпийн топ спортын төрлийг цаашид улам хөгжүүлэх шаардлагаас үүдэлтэй гэнэ.

Хуулийн төсөлд зэвсгийн ангилалыг шинэчлэн хүхээгтээ таван ширхэг түүнээс дээш сум агуулдаг хүчин чадал зориулалт бүхий галт зэвсгийг ан агнуурын зориулалтаар ашиглах хэрэглэхийг хориглон цаашид дээрх ангиллаас өөр төрлийн галт зэвсгийг улсын хилээр оруулахыг хориглохоор тусгасан байна.

Мөн уг төслөөр ан агнуурын, уралдаан тэмцээний зориулалтаар гадаадын иргэний оруулж ирсэн буу сумыг өмчлөгч нь бусдад бэлэглэх шилжүүлэхийг хориглосон заалтыг оруулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.