Нийтийн тээврийн үйлчилгээний том орын автобусны зарим чиглэлд өөрчлөлт орууллаа
2010.08.17

Нийтийн тээврийн үйлчилгээний том орын автобусны зарим чиглэлд өөрчлөлт орууллаа

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ачаалал ихтэй зарим гудамж замууд дахь нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлүүдийн давхцлыг avtobus_01бууруулан Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3,4-р хорооллын зүүнээс баруун/ хуучин нэрээр Ахуйн үйлчилгээний ордноос – Өргөө кинотеатр / чиглэлд их багтаамжийн автобус явуулахаар шийдвэрлэж 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэхээр болж байна. Ингэснээр Хасбаатарын гудамж буюу 6-р бичил хороолын зам дахь тээврийн хэрэгслийн ачаалал буурна гэж тооцоолж байна.

Дор дурьдсан чиглэлүүдийн автобус 3,4-р хорооллын дундуур дайран өнгөрөх болно.
Үүнд:
1. М:19 “ Ээрмэл-3,4 дүгээр хороолол –ТЭЦ-3”
2. М:31 “ 7 буудал- 3,4 дүгээр хороолол- Мах маркет”
3. М:34 “ Гэмтлийн эмнэлэг – 3,4 дүгээр хороолол – Шархад”
4. М:44 “ ХМК-3,4 дүгээр хороолол – Халдвартын эмнэлэг”
5. М:45 “ 3,4 дүгээр хороолол - Махатма Гандийн гудамж –Мишээл төв “
6. М:46 “Чингис Соосэ ИС- 3,4 дүгээр хороолол – Их засаг ИС- Офицеруудын ордон”
7. М:47 “ Д-1000- 3,4 дүгээр хороолол-БГДүүрэг “
8. Т:5 “ 3,4 дүгээр хороолол- Офицеруудын ордон”3,4 дүгээр хороолол эцэс хүрдэг бусад чиглэлийн бага болон том оврын автобусууд одоогийн явж байгаа Хасбаатарын гудамж буюу бичил 6 дугаар хорооллын урдуур хуучин маршрутаараа зорчих болно.

Лавлах утас: 323176, 326352, 321490, 9312-6287

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.