2024.10.16
Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тухай конвенцийг хэлэлцэж байна
Дэлхийн улс орнуудын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассемблейн VI хороогоор Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тухай конвенцийг хэлэлцэж байна.
Тэгвэл Эмнести Интернэшнлээс засгийн газруудад хандан уг конвенцийг батлах тухай тогтоолыг дэмжихийг уриалж байна. Учир нь:
- Өнөөдөр дэлхийн аль ч бүс нутаг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээс ангид байж чадахгүй байгаа ба энэ төрлийн гэмт хэргийн талаар бие даасан конвенц байдаггүй.
- Шударга бус байдал, ял шийтгэлгүй үлдэх явдлын эсрэг дэлхий дахины тэмцэлд гарч байгаа доголдлыг бид арилгах ёстой.
- Энэхүү конвенц нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээс амьд үлдсэн хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтоох, хохирлыг барагдуулах шинэ арга замыг санал болгож, улс орнуудад дотооддоо мөрдөн шалгах, яллах ажиллагаа явуулах эрхийг олгох юм.
- Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн талаарх конвенц батлах тухай тогтоолыг дэмжихийг засгийн газруудад уриалаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан