2024.10.21

Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг чанартай зохион байгуулахыг үүрэгдэв!

2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага улс орон даяар явагдаж байна. Энэ жил цэрэг татлагын товчоодын эрүүл мэндийн үзлэгийн бүрэлдэхүүнд халдварт өвчний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар, цэргийн төв эмнэлгээс ахлах болон тэргүүлэх зэргийн эмчийг зөвлөх үүрэгтэйгээр томилон ажиллуулж байна.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт цэрэг татлагын үзлэгийн явцтай биечлэн танилцаж, эрүүл мэндийн үзлэгийг чанартай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан