2024.10.23
Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эдийн засгийн байнгын хорооны гишүүд 2024-10-21-ний өдөр "Санхүүгийн зохицуулах хороо"-ны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль, эрх зүйн “гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хэм, хэмжээний зохицуулалтыг хуулиар, бусад үйл ажиллагааны шинж чанартай асуудлыг холбогдох журмаар зохицуулах, орон нутагт амьдарч буй иргэдэд санхүүгийн олон төрөлт үйлчилгээг хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх мөн ногоон санхүүжилтийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм.
Энэ үеэр дараах санал зөвлөмжийг өгч ажиллав:
- Актив удирдлагын компани, кредит скоринг, зээлжих зэрэглэлийг тогтоох онооны системийг нэвтрүүлснээр зээлийн ХҮҮ буурна
- Хөрөнгийн биржээр хувьцаа шууд худалдан авдаг болох
- Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бодлогоор хамгаалах
- Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг тэлэх, бодлогоор дэмжих
- Онлайнаар арилжаа хийж буй компаниудыг олон нийтэд таниулах
- Засгийн газрын бондын арилжааг иргэд худалдаж авах бололцоог нээж өгөх