Эксковатрын шанага нь хүчтэй байх уу, иргэдийн төлөөлөл нь хүчтэй байх уу гэдгийг харна
2010.08.24

Эксковатрын шанага нь хүчтэй байх уу, иргэдийн төлөөлөл нь хүчтэй байх уу гэдгийг харна

Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд ирэх намраас шинэхэн төрийн ордон барих болоод байгаа билээ. Харин УИХ-ын 20 г
аруй гишүүд Улаанбаатар хотод бараг ганцад тооцогдох цэцэрлэгт хүрээлэнг устгах нь зохимжгүй хэмээн үзэж идэвхтэй эсэргүүцэж байсан юм. Харин саяхан сонсох нээ янз бүрийн шалтгаанаар дээрх гишүүдийн нилээд олон нь нэрээ татсан байх юм.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж мэдэгдэхдээ “ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг устгах гээд байгаа юм байхгүй. Харин ч ногоон байгууламжийг нь 100 хувь үлдээнэ” хэмээн сонин зүйл хэлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэхгүйгээр, цэцэрлэгт хүрээлэнд 14 давхар аварга том төрийн ордонг барина гэдэг Тамгын газрын даргын хувьд боломжийн зүйл ажээ.

Харин УИХ-ын дах “Ногоон бүлэг”-ийн гишүүн Г.Баярсайхан нийгмийн толь сонинд өгсөн ярилцлагатаа, “хэрэв намар хүрз, жоотуу барьсан барилгын ажилчид ажлаа эхэлбэл Ногоон бүлгийн гишүүд хойд талын сааданд гараад зогсчихно. Эксковатрын шанага нь хүчтэй байх уу, иргэдийн төлөөлөл нь хүчтэй байх уу гэдгийг харна даа. Бид буруу зүйл ярьж байж уу үгүй юу гэдгийг ойлгох тэр өдөр ирэх л байх” хэмээн мэдэгдлээ.

О.Батзаяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.