Р.Амаржаргал гишүүн хямралын талаарх ноорог-оо сайт дээрээ тавьжээ
2010.08.24

Р.Амаржаргал гишүүн хямралын талаарх ноорог-оо сайт дээрээ тавьжээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн блогтоо "2007\9 оны хямрал: сургамж" нэртэй нийтлэл бичин тавьжээ.  amarjargal_gishuun

 

Эрхэм ээ,

Би 2007-2009 оны хямралын сургамжийн талаар нэг зүйл бичье гээд эхэлсэн хэдий ч өдий болтол дуусгаж чадахгүй л байна. Гэсэн хэдий ч ноорог-оо сайт дээр байрлуулахаар шийдлээ. Энд хөндөж байгаа асуудлыг тоо баримт жишээ, шинжилгээ зэргээр баяжуулан, шүүмжлэн хамтдаа нэг нийтлэл (өөр ч байж болно) хэлбэрт оруулья гэж урьж байна. Ядаж найрлага талаас нь засаад өгвөл бас тус шүү.
Хүндэтгэсэн
Р.Амаржаргал

2007\9 оны хямрал манай банк санхүү, эдийн засаг, улс төрийн байж болох бүх эмзэг, сул талыг тодруулан томруулж өглөө.

Монгол Банк: үүргээ ойлгох, гүйцэтгэх чадваргүй. Мэргэжлийн мэдлэг туршлага үнэхээр дутсан.Сангийн Яам: макроэдийн засгийн “бичиг үсэггүй” байдал, ОУВС-с хэтэрхий хараат байдал. Гэсэн мөртлөө УИХ-аар тоглох чадвар: хямралын эсрэг хөтөлбөр гэгчийг өчнөөн ажил болгож УИХ-ээр батлуулаад, маргааш нь “хогийн саванд хаяасан”. Гишүүн бүр толгойндоо орсон болгоноо батлуулсан хөтөлбөр ямар л олигтой байхав дээ. Хаядаг нь зөв. Сангийн Яам валютын сангийн тулгасан хөтөлбөрийг үг дуугүй хүлээн авч өнөө хүртэл явж байгаа. Хямралын эсрэг хөтөлбөр гэгч нь – үнэндээ УИХ-ын, ард иргэдын “хий”-г гаргах ажиллагаа байсан.
УИХ: түргэн шуурхай үр ашигтай шийдвэр гаргах чадавхи, чадваргүйг нотолсон. УИХ, Засгийн Газар – сайн дурын уран сайханчдаар дүүрсэн, хямралын туршлагагүй, онцгой нөхцөлд зөв шийдвэр гаргах чадваргүй гэдгээ нотолсон. Улс төрийн шалгуураар албан тушаалд очиж байгаа хүмүүс нөхцөл байдал хүндэрсэн үед ямар эрх мэдэлтэй байх ёстой, онцгой эрхтэй ажлын хэсэг байгуулах, түүнд эрх мэдэл шилжүүлэх арга зам, эрх зүйн зохицуулалт зэргийг цаашид анхаарах ёстой.

Шийдвэрийн хэрэгжилт: дутуу дулимаг, хугацаа алдах, хоцрох, уялдаа холбоо, дараалал нь алдагдсан.

Үр дүн: ДНБ хххх хувь буурсан. Эдийн засгийн өсөлт хххх хувь буурсан. Валютын нөөц 1\3 хувь буурсан. Ажилгүйдэл нэмэгдсэн. Бодит сектор агшисан: барилга зогссон – 1 трлн төгрөг түгжигдсэн. Уул уурхай хүртэл уналтанд орсон. Гадаад худалдаа ххх унасан.

Гадаад: хэтэрхий хараат байдал тод харагдсан: дэлхийн з\з үнэ, гадаад санхүүгийн эх үүсвэр, түүний үнээс хараат байдал.

Дотоод: банк, санхүүгийн зах зээл хоцрогдсон, байхгүй байдал, хүчин чадал бага сул, авилга  тархсан. Чоно борооноор гэгчээр хямралаар далимдуулан “мөнгө цохих” оролдлого хавтгайрсан. Тод жишээ: Атрын 1,2 аяны мөнгөөр туйлсан, 2008 оны сонгуулийн зардлыг эл аянаас гаргасан. Дараа нь буцааж төлсөн гэж байгаа гэхдээ улсын өчнөөн мөнгийг ямарч хүүгүй аваад хэдэн сар эргэлдүүлээд байх бололцоо тэр болгон хүнд олдохгүй.

Валютын нөөцийнхөө талыг нь алдсан. Энэ бол 500+ сая ам доллар алдсан. Дээр үеийн алт дилерын хэрэг гэгч үүний дэргэд ёстой хүүхдийн тоглоом байж. Хямралын эхэнд солонгосууд мөнгөө гаргаж эхэлсэн: мэдээлэл байсан. Бүгд харж байсан. Ямар ч арга хэмжээ авалгүй харсаар байгаад мөнгөө алдсан. Валютын нөөцын алдагдал + капиталын зугталт = төгрөг цаас болсон. Ханшны хөдөлгөөн үүнийг нотлож байна. Цаашдаа: капитал орж ирхээс гадна бас зугтдаг юм байна гэдгийг онцгой анхаарч, нөхцөл байдал эвгүйтвэл яахыг тодорхойлсон “аваарын” төлөвлөгөөтөй болох ёстой.

Хямралын явцад -үйл явцын өрнөлын хэд хэдэн хувилбар гаргаж – contingency plan байх ёстой.  Сангийн сайдад сануулсаар хэлсээр байхад хөдлөөгүй.

Валютын нөөцийн менежмент байна уу:

  • алт, доллар, евро, бензин, буудай гм нилээн цэц буулаалцсан. Сүүлд нь бензин улаан буудайгаар нөөц бүрдүүлсэн: өнөөдөр бөөн өр үүсээд байгаа. Энэ тэнэг шийдвэрийн үнэ – 10 гаруй тэрбум төгрөг -  2 жилийн дараа зүгээр л татвар төлөгчийн нуруу дээр ирсэн.
  • Валютын ханшаар дамжуулан Сангийн яам төсвийн нэг хэсгийг бүрдүүлдэг. Ханш 900-100 байхад төсвийн алдагдал өндөр байсан, ханш 1200-1400 хүрхэд Сангийн Яам “найрласан”.
  • манай экспорт – түүхий эд өөр юм алга ― дийлэнхи нь импорт. Эл нөхцөлд импортыг тэр дотроо техник технологийн импортыг дэмжсэн ― төгрөгийг чангаруулах бодлого барих ёстой. Хэсэг хугацаанд.

Инфляци: сонгуулийн өмнөх хагас жилд нэмэгдсэн. Атрын аяны мөнгө, төсвийн хөрөнгө оруулалтын нэртэй сонгуулийн мөнгө, намуудын санхүүжилт (ил далд) гм нийлбэр маш богино хугацаанд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг тэнгэрт тулгасан. Богино хугацааны үнийн солиорол (сонгууль дагасан) гэдэг нь илт байсан. Захиргааны аргаар шийдэх ёстой байсан. Дараа нь, үнийн солиоролтой МВ, ЗГ баатарлагаар тэмцэж эхэлсэн. Асуудал инфляци биш, хямрал болоод байгааг олж хараагүй. Инфляцитай тэмцэнэ гээд мөнгөний нийлүүлэлтийг хумиж эхэлсэн. Ёстой “гозойтол” нь хазаарласан. Зүүрлэвэл, 100 мильтэй давхиж байгаа машин огцом тормослож байгаатай адил.

Хямралын өмнө дунд хойно нь:  мөнгөний нийлүүлэлтийг нэмэх үед нь хязгаарлаж, хязгаарлах үед нь нэмсэн тэс эсрэг арга хэмжээ авсан. Killer effect. Санаатай хорлож байгаа мэт. МВ ерөнхийлөгчийг солих хэрэгтэйг ярихаас өөр аргагүй болсон. Засгийн газар ч Батсүхийг  золиослоод өөрсдөө хуурай гарсан.

: манай улстөрчдын, эдийн засагчдын ганц “мэддэг” нь инфляци: түүнээс ухаангүй айна. гэхдээ инфляцийн хүчин зүйлсүүдэд судалгаа хийдэг, мэддэг нь байхгүй. Уг сурвалж нь: зөвхөн мөнгөний нийлүүлэлт биш. Түүхий эдийн үнэ, ханшны хэлбэлзэл, монополь, тэдгээрийн хуйвалдаан, тээврийн тариф, импорт гм. тэр байтугай цэвэр сэтгэл зүйн асуудал – хүлээлт хүртэл нөлөөлдөг.  эдийн засгийн салбар болгон, зах зээлийн агент болгонд -инфляцийн масштабыг тооцож байх учиртай. Уул нь сард гарч байх ёстой судалгаа – байхгүй. Ийм судалгаагүй инфляцийн тухай ярьж байгаа бол – чалчаа яриа.

Баячуудын үнийн сагс статистикийн мэдээтэй ойролцоо очдог харин эмзэг хэсгийн сагсанд буй барааны үнэ түүнээс бараг 50 хувь илүү өсөж байна. Тэгээд ядууралтай тэмцэж байна гэж ярьдаг. Шал худлаа. Эмзэг, дундчуудын хэрэглээний дотоодын зах зээл жилээс жилд хумигдаж байна.  Энэ нь явсаар байгаад эдийн засгийн бүтцийн шинэтгэлийн асуудлыг шаардана.

  1. Ажилгүйдэл хэдий албан ёсоор 3-5 хувиас хэтэрдэггүй хирнээ нэмэгдсэн.
  2. Амжиргааны түвшин унасан. Ялгарал нэмэгдсэн.
  3. Эдийн засгийн глобальчлалд хамрагдана гэдэг чухам юу болох ямар үр дагавартайг монголчууд гүйцэт ойлгоогүй байна.

Дүгнэлт:

  1. дотоодын зах зээлээ тэлэх хэрэгтэй.
  2. Дотоодын зээлийн зах зээлийг хөгжүүлэх
  3. гадаад эдийн засгийн (худалдаа хөрөнгө оруулалт гм нийлбэр) бодлого гэж байдаг.  эргэн саная. Импорт, экспортын аль алин дээр гадаад худалдаа, эдийн засгийн бодлого байх ёстой юм.
  4. Эдйин засгийн бодлогын онолын үндэслэл, хөгжлийн яг өнөөгийн шатанд төрийн үүрэг роль ямар байхыг тодруулах
  • чөлөөт капитализм
  • welfare капитализм
  • захиргааны эдийн засаг – социалист
  • өмчлөгчийн эрхэнд тулгуурласан ардчилал
  • либерал социализм

эдгээр нь өөр өөрийн институудтай, тиймээс энэ тэндээс өм цөм авсан бантан эсвэл харилцан уялдуулсан цогц. Монгол шилжилтын шатанд явж байгаа гэдгийг санах.Төрийн оролцоо эрс нэмэгдэж байна. Энэ бол хандлага гэхдээ тухайн улсын онцлог гм анхаарах ёстой юм. Жнь: Манай санхүү хөгжлийн дээд шатандаа хүрээгүй ― долго и долго өөрчлөх болно.

  1. дэлхийн хямрал дууссан эсэх нь одоо ч гэсэн тодорхойгүй байна.
  2. ХАА ба төсөв гэж асуудал байна.
  3. ГШХӨ нэмэгдсэн: гэхдээ орсон мөнгө гарна гэж тооцох: асар их хэмжнээний мөнгө орж ирнэ: төр чанга байхгүй бол зүгээр л хулгайлаад л дуусна: бөөн өртөй үлдэнэ.

Үндсэн хуулиар иргэний нийгэм байгуулах учиртай: төр баячуудад мөнгө хуваариладаг биш иргэдийн эрх ашгийг хамгаалах учиртай юм. Ингэхийн тулд ДНБ ихэнхи хэсгийг дахин хуваарилах хэрэгтэй. Энэ бол онол. Практик дээр хуваарилахдаа л буруу тийш нь өгч байгаа юм. Сургуулийн дээвэр засах гэсэн мөнгө: нүгэлийн нүдийг гурилаар хуураад л хулгайлж байгаа юм.

Мэдлэг мэргэжил, авилга, хүнд суртал гм хамааран төрийн оролцоог нэмэгдүүлэх нь буруу гэдэг. Өнөөдөр хувийн сектор төрийнхөөс илүү шудрага байгаа. Гэхдээ дээд түвшиндээ хувийн сектор төрийг эзлэсэн шүү дээ. Хэдэн турбумаар нь хусчихаад юу ч болоогүй явж байгаа бизнесменүүд бишгүй л байна.

Дилемма: чөлөөт зах зээл эсвэл төрийн оролцоот капитализм – хуурамч зохиомол.

  • Цаашид төрийн роль нэмэгдэнэ, хэрэгтэй гэж үзэж байгаа бол: сонголтоо тодорхой болго. Тэгээд төрөө шудрага хүмүүсээр бэхжүүл.
  • Төрийн нэр хүндийг, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх. Хууль журам, е-засаглал
  • татварын өршөөл дахин үзүүлэх

Хөрөнгө оруулалтаар дамжуулан бүтцийн өөрчлөлт хийх тухай онцгой анхаарах хэрэгтэй. Үйлдвэрлэлийн үндсэн фонд: шинээр байгуулах – сайншанд, хөшөөтын парк байгуулах, шинэчлэх – аль салбарт, яаж:

  • Түүхий эдээ зөөж буй хүмүүс дэлхийн з\з үнээс хамааран асар их мөнгө ашиг олж байна. Гэтэл бусад салбарынханд тийм бололцоо байхгүй. Эдийн засгийн эл гажуудсан бүтэц үндэсний хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжинд сөргөөр нөлөөлж, бидний өрсөлдөх чадварыг бууруулдаг.
  • УААА нэгдсэн цогцолбор гэж байдаг. ө\х олзворлох боловсруулах, үйлчилгээний салбарын харьцаа харилцан орлох чадвар гм.
  • Дотоодын бүсчилсэн хөдөлмөрийн хуваарь гэж байх ёстой: одоо монгол тэр чигээрээ уул уурхай болох янзтай.
  • Манай эдийн засгийн төрх: фрейдлэндээс мөнгө авч иргэдэд тарааж байгаа -дотоод з\з тэлж байгаа хэлбэр биш л дээ. Э\з бүтцээс хамааран эрээнрүү мөнгө урсаж байна.
  • Дотоодын том хөрөнгө оруулагчдыг санаатай, бодлоготойгоор дэмжмээр байна.

Бас нэг сэдэв:Баян байх зүгээр гэхдээ бас даруу, ариг гамтай байх тухай ярих цаг болсон : илүү хүмүүжил үнэлэмжийн хүрээнд. Хөдөлмөр бол нэр төрийн хэрэг гэсэн хайчив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.