Камертончууд тусламж хүслээ
2010.08.24

Камертончууд тусламж хүслээ

Энэ сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Камертон хамтлагийн 15 жилийн ойн тоглолт болно.  Тус хамтлаг фэнүүддээ зориулан тасархай тоглолт үзүүлэхээс гадна энэ тоглолтоо шоу тоглолтын жишиг болохуйц байхаар төлөвлөжээ. camerton

Энэ тухайгаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзориг болон бусад албаны хүмүүст дуулгалаа. Тэд нийслэлийн удирдлагуудаас хэд хэдэн тусламж хүсч байна.  Өмнө нь 10 жилийн ой тэмдэглэхэд 60 гаруй мянган залуус цугларч байсан түүхтэй.  Энэ удаад ч мөн төдий дайны хүмүүс ирж магадгүй тул  замын болон хамгаалалтын цагдаа гаргаж өгөхийг гуйлаа. 

Түүнчлэн худалдаа үйлчилгээ тоглолтын өдөр төв цэнгэлдэхийн эргэн тойронд  гарах тул мэргэжлийн хяналтын байгуулагууд  эрүүл ахуйн тал дээр нь анхаарал тавихыг хүссэн юм. 15 жилийн ойгоороо фэнүүддээ  нижгэр тоглолт үзүүлэхийн тулд хөгжим, тайз, гэрэлтүүлэг зэрэгт асар их зардал урсч байгаа  гэдгээ дуулгасан юм.  Хотын орлогч дарга Камертончуудын хүсэлтийг сонсоод Хан-Уулд дүүрэг болон Замын цагдаа газар, Нийслэлийн цагдаагийн газрынханд хамтарч ажиллахыг даалгалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.