Хогийн цэг дээрх хүүхдүүдийг сургуульд суулгана
2010.08.25

Хогийн цэг дээрх хүүхдүүдийг сургуульд суулгана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаагийн санаачилгаар “Хүүхэд хүүхдийн төлөө” төрийн буhogiin_huuhedс байгууллага, “Монгол масс мэдиа” хамтран хогийн цэг дээр хог түүн амьдарч байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний хүний эрхийг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн хот тохижилтийн газар, СХД-ийн хөдөлмөр эрхлэлтийн алба, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих” сан, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” залуусын аян зэрэг нийт 18 байгууллагын төлөөлөл оролцлоо. Цаашид хогийн цэг дээр ажиллаж, амьдралаа залгуулж байгаа хүүхдүүдийг сургуульд хамруулж, бодит үр дүн гаргахаар талууд тохиролцов. Уг ажлыг харъяа дүүргийн хороо болон сургууль, төрийн болон төрийн бус олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулахаа илэрхийллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.