“Сингапур-2010” Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадамд амжилттай оролцсон тамирчдад илгээсэн мэндчилгээ
2010.08.25

“Сингапур-2010” Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадамд амжилттай оролцсон тамирчдад илгээсэн мэндчилгээ

Сингапур улсад зохион байгуулагдаж буй Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмаас алтан медаль хүртэж “Олимпийн аварга” хэмээх алдрын буухиаг залгуулсан Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд болон амжилттай оролцсон бусад тамирчиtangarga_elbegeeн хүүхэд, залуучууддаа  Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Монголын тамирчид Бээжингийн олимпийн наан жилийн дараа Монгол Улс дахин Олимпийн аваргатай болсон тухай мэдээг эх орон чинь сэтгэл догдлон, бахдал дүүрэн хүлээж авлаа.

Аваргын буухиаг залгуулж үеийнхнийхээ урам зоригийг бадрааж, хойч үедээ үлгэр дууриал болсон, ирээдүйн аваргуудын аварга- Та нарын амжилтаар бид бахархаж байна. Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарын тэсвэр тэвчээр, эр зориг, хөлс хүч араасаа олон аваргуудыг дагуулна гэдэгт итгэлтэй байна.

Олон Улсын Олимпийн хорооноос анх удаа зохион байгуулсан Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадамд  өсвөрийн тамирчдыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн оролцуулсан багш дасгалжуулагчид болон Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн Тамир спортын газар,Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын гимнастикийн холбооны хамт олонд талархлаа илэрхийлье.

Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.