Д.Дамба-Очир Монголын ирээдүйд санаа зовдог
2010.08.26

Д.Дамба-Очир Монголын ирээдүйд санаа зовдог

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санааг хэд хэдэн зүйл чилээх болжээ. Эхнийх нь боловсролын тогтолцоо. Тэрбээр их, дээд сургуулиудыгdambaochir_hural_suuj нийгмийн ухааны боловсон хүчин бэлтгэж байгаад шүүмжлэлтэй ханддаг. Монголд одоогоор Нийгмийн ухааны боловсон хүчин гэхээсээ илүү баялаг бүтээх инженер техникийн мэргэжилтнээр дутагдаж байна. Тиймээс инженерүүдийг бэлтгэх нь хамгийн чухал гэж үздэг байна. Мөн монголын ирээдүйд санаа зовж явдгаа нэгэн танилдаа ярьжээ. Түүний санааг зовоож байгаа удаах зүйл нь төрийн албаны сул орон тоог цөөлөх. Яам, агентлагт шургалж гараа хумхин сугаа хүмүүсийг албанаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үздэг аж. Түүнийг “замдаа л анхаар” гэж ангийн нөхөд нь хэлэх болсон. Харин сүүлийн үед Лүнгийн замаа засч дусаагүй “Очир” төв энэ онд дахин нэг замын тендер авсан талаар шивнэлдэх болов.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.