2024.11.05
Манай улсаас 10 гаруй аж ахуй нэгж "Шанхайн экспо"-д оролцлоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт "Шанхайн экспо"-д оролцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй бүрэлдэхүүн “Шанхайн экспо”-д оролцож буй Монголын аж ахуйн нэгжүүдийн талбайгаар зочиллоо. Энэ жил манай улсаас 10 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн “Эрдэнэс Монгол нэгдэл”, түүний гишүүн “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг компаниуд үзэсгэлэнгийн талбай гарган ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn