Завханчууд ноолуураар эсгий хийж байнa
2010.08.30

Завханчууд ноолуураар эсгий хийж байнa

Засгийн газрын үйлдвэржүүлэх бодлогын гол судсыг бариж, бодлогыг удирдаж байгаа Тэргүүн шадар сайд хөдөө орон нутагт ажиллаж, өнгөрсөн жилээс эхлэн олгож байгаа нийт 60 тэрбумын зээлийн хэрэгжилт хэр явагдаж байгааг газар дээр үзэж сонирхож байгаа.

Энэ удаа Тэргүүн шадар сzavhanайд Н.Алтанхуяг нийслэлээс алс 1000 орчим км зайд орших Завхан аймгийн жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдож байгаа зээлийг авахаар Завхан аймгийн хувьд ирсэн төслүүдээс 90 төслийг шалгаруулж нийт 839.1 сая төгрөгийг “Хадгаламж банк”-аар дамжуулан олгох аж.

Одоогийн байдлаар зээлийн хэрэгжилт 91.6 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, 595.3 сая төгрөгийн зээл эзэндээ хүрчээ. Зээлийн хувьд газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хамгийн их буюу 265.5 сая төгрөг олгогдсон байна. Ноос ноолуурын үйлдвэрийн хувьд сартуул омгийн хонины цэвэр ноосоор эсгий үйлдвэрлэж гаргадаг. Өндөр чанараар аймагтаа төдийгүй хөрш Тува улсад нэр хүндтэй бүтээгдэхүүн болсон байна. Сартуул омгийн ноосны онцлог нь Шинэ Зеландын ямааны ноолуурын чанартай ижил төстэй нь батлагдсан.

Энэ үеэр Тэргүүн шадар сайд манайхан малаас гарч байгаа бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдэхгүйгээс ихээхэн хэмжээний үнэт капиталаа бүрэн хэмжээгээр ашиглаж чадахгүй алдаж байдаг. Тиймээс нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг өргөжүүлэх талаас төрөөс анхааран ажиллаж байгаа гэсэн юм. Тус үйлдвэрийн хувьд жилдээ 46 тонн ноос бэлтгэж, 1500-2000 орчим эсгий үйлдвэрлэж 50-60 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад ашигласан боловч энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хангалттай байж чадахгүй байгаа талаар иргэд ярьжээ хэмээн Шадар сайдын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.