Хогоо ангилж хаядаг боллоо
2010.08.30

Хогоо ангилж хаядаг боллоо

Улаанбаатар хотын захирагчийн харьяа хот тохижилтын газар, "Жайкаhog_mn" олон улсын байгууллагатай хамтран "Монгол Улсын Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх" техникийн хамтын ажиллагааны төслийг өнгөрсөн хавраас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ туршилт болгож эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн VII хороог сонгон авчээ.

Энэхүү төсөл тус хорооны нийт 17 байранд хэрэгжиж байгаа юм байна. Манайд анх удаа хэрэгжиж байгаа энэхүү төсөл гаднын олон оронд хэрэгждэг, бүр хэвшчихсэн байдаг. Анхан шатны эх үүсвэр дээр хогоо ангилан ялгаснаар гаргах хогны хэмжээгээ багасгах, ашиглах боломжтой эд зүйлсийг дахин ашиглах, дахин боловсруулж бүтээгдэхүүн болгох зэрэг давуу талтай байдаг байна. Тус хороонд хог тээвэрлэдэг машин тусгай хуваарийн дагуу ирж, ангилсан хогоо зөөвөрлөдөг ажээ. Иргэд хогоо гэртээ дахин ангилах боломжтой ба бусад гэж ангилна. Ангилсан хогоо гялгар уутанд хийж зөвхөн хуваарьт өдрийнхөө тогтсон цагт тогтоосон цэгт гаргаж тавина.  Дахин ашиглаж болох хогоо өөрөө эсвэл орцныхоо жижүүрээр дамжуулан хоёрдогч түүхий эд авах цэгт худалдаалдаг байна. Уг шат дамжлагаар хогоо хоёр ангилж хаядаг болжээ. Харин дахин ашиглаж болохгүй хаягдлыг орцны жижүүр хогны машин ирэхээс 30 минутын өмнө тогтсон цэгтээ гаргаж тавих ажээ.

VII хорооны Засаг дарга Г.Ганчимэгтэй ярилцлаа.
-Төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарч байна вэ?
-Хорооны гол анхааран ажилладаг зүйл бол эрүүл, цэвэр, тав тухтай орчин. Энэ орчныг бүрдүүлэх хамгийн эхний алхам бол хог хаягдлаасаа салахаас эхэлнэ. Манай хороо оршин суугчдаа хог хаягдлаа ангилан хаяж сурах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Ингэж хогоо ангилж хаяж сурснаар маш олон талын үр ашигтай байгаа. Урьд нь орц бүрт байдаг хогийн бункерт хогоо хаяхгүй болсон. Ингэснээр хогийн хуримтлал үүсэхгүй, элдэв нян бактери үржихгүй, элдэв үнэр гарахгүй, цэвэрхэн байх боломжтой боллоо.
-Дахин ашиглах хогийн цэг ажиллуулж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Хорооны зүгээс дахин ашиглагдах хогийг хүлээж авах цэг ажиллуулж байна. Энэ цэг дээр манай хорооны ажилгүй иргэд ажиллаж байгаа. Дахин ашиглаж болох хогоо зохих газарт нь борлуулаад өөрөө, өөрсдийгөө цалинжуулж ажиллаж байна.
-Иргэдийн идэвх хэр байгаа вэ?
-Иргэдийн идэвх сайн байгаа. Хэдийгээр зуун хувь гэж хэлэхгүй ч анх эхэлж байснаа бодвол нэлээд ахицтай байгаа. Хогоо ангилан хаях нь ашигтай юм байна гэдгийг ойлгох иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Орцны жижүүрүүдийн хувьд оршин суугчдынхаа ангилаад өгсөн хогийг дахин ангилаад, борлуулахад сард хамгийн бага нь 18 мянган төгрөг, хамгийн их нь 35 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байгаа гэсэн. Үнэхээр ч байруудын гадаах талбай, орчин нь ямар ч хоггүй цэвэрхэн байлаа.

Тус хорооны 5-ын А байрны оршин суугч Я.Цэнд-Аюуш "Хорооны зүгээс хог хаягдлаа зөв ангилан хаях ажил хэрэгжүүлж байгаад баяртай байгаа. Ингэж хаяснаар орчин цэвэрхэн болохоор оршин суугч бидэнд ч хэрэгтэй. Дахин ашиглах хогийг борлуулж байгаа орцны жижүүр, ядарсан хүмүүст ч хэрэгтэй. Урьд нь бункер рүүгээ шууд хаядаг байхад халуунд ялаа шавах, элдэв үнэр гарах гэхчлэн орчныг их бохирдуулдаг байсан" гэв.

Долдугаар хорооныхон варены шилийг 10-50 төгрөгөөр худалддаг гэнэ. Ингэснээр өдөрт дунджаар 30 гаруй мянган төгрөгийн ашиг олдог ажээ. Хог хаягдал ихэнхдээ ангилагдаад ирж байгаа учраас тэдний ажил харьцангуй хялбар гэж байлаа. Мөн энэ хороон дээр өчигдөр цэцгийн баяр болж байв. Цэвэр цэмцгэр болсон орчиндоо цэцэг, мод тарьж ургуулахыг оршин суугчдадаа хаягдал ангилан авах цэгт өдөрт дунджаар 4-5 ширхэг 70 килограммын шуудайтай хог цуглардаг гэсэн. Тус цэгт хоёр хүн нэг, нэгээрээ ээлжлэн ажилладаг бөгөөд сард 108 мянган төгрөгөөр цалинждаг ажээ. Тэд хураасан цахин ашиглах хаягдал хогоо Шар хадан дахь түүхий эд авдаг хятадуудад тушаадаг байна.

Ингэхдээ нэг кг лаазыг 600 төгрөгөөр, архины болон вакусны шилийг 5-100 уриалжээ. Сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан долоо хоногийн хугацаанд таримал цэцгийн үзэсгэлэн худалдаа гаргажээ. Үзэсгэлэнгийн оролцогчид нь дандаа тус хорооны цэцэг, таримал ургамал тарьдаг хүмүүс байв. Тэд гэртээ тарьсан цэцэгнээсээ илүү гарсныг нь худалдаалж байгаа юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ /Өдрийн сонин/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.