Олимпийн аваргууд эх орондоо ирлээ
2010.08.30

Олимпийн аваргууд эх орондоо ирлээ

Олимпийн цэл залуу аварга Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд тэргүүтэй Монголын баг тамирчид өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн билээ.
badamsuren_olimp

Тэднийг БТСГ-ын удирдлага болон Монголын чөлөөт бөхийн болон гимнастикийн холбооныхон тосон авч халуун баяр хүргэсэн юм.
badamsuren_olimp01Аваргуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Спортын төв ордны өмнөх талбайд үргэлжилж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 1968 оны олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат тэргүүтэй ахмад тамирчид талархал илэрхийлсний дараа залуу олимпчид дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн.
badamsuren_olimp02

badamsuren_olimp03
Дашрамд дуулгахад, Сингапурт болсон хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцсон Монголын баг тамирчдын ахлагч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн явсан юм.
badamsuren_olimp04

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.