Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”
2010.08.30

Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн төвийн дэргэдэх “Орхон” эко клуб “Хоггүй Хархорин” аян зарлаж, сумын төвийн төв зам дагуу хогийн сав байрлууллаа. Навчин хэлбэртэй нэг загварын 15 ширхэг хогийн савыг тэд албан байгууллагуудын хандиваар хийлгэсэн юм. orhon_child

Байгуулагдаад удаагүй ч “Орхон” эко клубын хүүхдүүд цөөнгүй бүтээлч ажил өрнүүлсний нэг нь энэ бөгөөд орон нутгийн иргэд тэдний ажилд тун талархалтай хандаж байна. Тэдний сар бүр санаачлан хийдэг голын дагуух цэвэрлэгээнд жуулчны баазууд нэгдэх болсон.Байгаль эхдээ хайртай багачуудын орон нутагтаа санаачлан өрнүүлж буй бүтээлч ажлын эхлэл энэ оны 5-р сараас эхэлсэн. Тэд дээрх үеэс хойш сар бүр Орхон голын дагуу цэвэрлэгээ хийж байна. Энэ ажлыг нь жуулчны баазууд дэмжиж хамтран оролцох болсноор Орхон голын эргийн дагуух цэвэрлэгээ өргөн хүрээтэй өрнөж байна. Наймдугаар сарын ээлжит цэвэрлэгээнд Мөнх тэнгэр, Мишээл, Анар жуулчны баазууд “Орхон” эко клубын хүүхдүүдтэй хамт Орхон голын гүүрний зүүнээс баруун тийш Өл давж, Орхоны хөндийн эргийг 5 км зайд цэвэрлэж, 2 портер хог ачуулсан.

Дараагийн цэвэрлэгээнд Хаан тайж, Дриймланд, Риверсайд жуулчны баазууд хамтран гарахаар товлолоо гэж Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Р.Амартүвшин мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.