274000 сурагч үдийн цайны үйлчилгээнд хамрагдаж байна
2010.08.30

274000 сурагч үдийн цайны үйлчилгээнд хамрагдаж байна

“Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй аж ахуйн нэгж болон -дад хийгдэх шалгалтын талаархи товч мэдээлэл
udii_tsau
Монгол улсын Засгийн газраас ЕБС-ийн сурагчдын нас, бие бялдрын хэрэгцээнд тохирсон, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар хангах зорилгоор 2006 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж бага ангийн сурагчдыг үдийн цайгаар хангах, зардлыг төрөөс санхүүжүүлэх шийдвэр гарган мөрдөж байна. Одоогоор ЕБС-ийн 1-5-р ангийн 274000 сурагч үдийн цайны үйлчилгээнд хамрагдаж байна.

Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын шадар сайдын баталсан удирдамжаар Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй тендерээр шалгарсан аж ахуйн нэгжүүд болон Ерөнхий боловсролын сургуулиудад улсын хэмжээнд шуурхай үзлэг шалгалтыг 8-р сарын 30,31–ний өдрүүдэд хийж байна. Шалгалтын хүрээнд хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний болон хангалт хийж буй аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буйг шалгаж байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж,үр дүнг шадар сайдад танилцуулна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.