2024.11.25
Л.Энх-Амгалан: Ахмад настны хөгжлийн төв, асаргааны олон хувилбарт үйлчилгээтэй болно
Нийгмийн бодлогын байнгын хорооны 2024-11-19-ний өдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ,
Ахмадууддаа эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжинэ.
Эдийн засгийн чадамжийг сайжруулж, хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах үүднээс 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг ажиллуулах хуулийн зохицуулалттай болгоно.
Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжихээр төлөвлөж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан