Л.Гансүх сайд шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ
2010.09.07

Л.Гансүх сайд шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ

НҮБХХ, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төсөл”-ийн баримт бичигт БОАЖ-ын сайд Л.Гансүх, НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар гарын үсэг зурлаа.gansukh_03

 

Төв азийн тал хээр, Сибирийн тундра, Говь цөлийн дунд орших Монгол оронд маш олон төрлийн дэлхийд чухалд тооцогдох ховордсон биологийн төрөл зүйл байдаг. Энд дэлхийд мөхөх аюулд ороод байгаа төрөл зүйл болох хавтгай  тэмээний амьдрах орчин Монгол орны цөлд байдаг байна. Мөн  тус орны өндөр уулын бүсэд ирвэсийн нэлээд тоо толгой нутагладаг.  Харамсалтай нь тус орны эдийн засгийн өсөлтийн улмаас эдгээр ховор чухал биологйн төрөл зүйл нь олон талаараа хүчтэй дарамтанд байна. Ан агнуур, мод бэлтгэл, газрын доройтол зэрэг аюулаас гадна уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэж байна.


1990-ээд оны үеэс Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийсээр ирсний илрэл нь тусгай хамгаалалттай газрын тоо 10-аас 61 (нийт 21,749,509 га буюу нийт Монгол орны нутаг дэвсгэрийн 14% -ийг эзэлж байна) болтлоо нэмэгдсэнээс харагдаж байна. Харин энэхүү хурдацтай хөгжлийн хажуугаар менежментийн бүтэц, зохион байгуулалт төдийлөн сайжирч нэмэгдээгүйн улмаас өнөөдөр Монгол орны ихэнх ТХГН-уудад хамгаалах ёстой чухал төрөл зүйлийг хамгаалахад шаардагдах хэмжээний хангалттай менежмент, санхүүжилт  байхгүй байна.

 

Энэхүү төслийн баримт бичигт эдгээр тулгамдсан нөхцөл байдалд нарийн дүн шинжилгээ хийж, Монгол орны тогтвортой ТХГН-ийн системд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж даван туулах стратегийг гаргасан. Төслийн стратеги нь ТХГН-ийн системийг бүхэлд нь болон хэд хэдэн ТХГН-уудын үр ашигтай менежмент, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх болно.

 

Төслийн зорилго нь  Монгол орны ТХГН-ийн системд үр дүнтэй менежмент, тогтвортой санхүүжилтийг бий болгох оршино. Төсөл нь 3 үндсэн тулгуур баганаас бүрдэнэ.
Үүнд:

Нэгдүгээрт, бодлого, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх болно. Зорилгод читлэгдсэн ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөний систем нь ТХГН-ийн ил тод, тэнцвэртэй төсөв боловсруулалт ба хуваарилалтын шийдвэр гаргахтай (үндэсний болон тухайн ТХГН-ийн түвшинд) шууд холбогдох ба энэ нь боломжит нөөцийг хамгийн үр ашигтай ашиглах явдлыг хангана.


Хоёрдугаарт, төсөл БОАЖЯ-ны менежмент, түүний мэргэжилтнүүд, салбар байгууллагуудын чадавхийг зохистой хэмжээнд хүргэх болно. Ингэснээр ТХГН-ийн системд үр дүнтэй менежмент, санхүүгийн төлөвлөлт бий болох болно. Үүнд системийг менежмент, төсөв боловсруулалтын чиглэлээр чадавхижуулахаас гадна байгууллага, хувь хүний чадвар, чадавхийг нэмэгдүүлнэ.

 

Гуравдугаарт, төсөл нь дэвшилтэт, зохистой, тогтвортой санхүүгийн механизмын системд анхааралаа хандуулах болно. Энд ТХГН-ийн системийн түвшинд цэвэр эдийн засгийн үнэлгээг хийж улмаар нэмэлт нөөцийн эх үүсвэрийг бий болгож, ТХГн-ийн системд урт-хугацаанд тогтвортой байдлыг бүрдүүлэх болно.

 

Төсөл нь ТХГН-ийн үндэсний системийн үр дүнтэй менежмент, тогтвортой санхүүжилтийг бий болгохыг зорихын хзэрэгцээ энэ нь Монгол улсын ЗГ-ын бодлого болох дунд-урт хугацаанд ТХГН-ийн системийг өргөтгөх үндсэн нөхцлийг нь бүрдүүлж өгөх юм.

 

Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Төслийн 3 үр дүн ба 8 бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөсөн байна.

 

Энэ төслийн зорилго, үзэл санаа нь хөтөлбөрт тулгуурласан санхүүгийн төсөв, төлөвлөгөөг нэвтрүүлэх ЗГ-ын бодлого чиглэлтэй маш сайн нийцэж байгаа болно.
Төслийн менежмент

 

Төслийг хэрэгжүүлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны  (БОАЖЯ) Тусгай хамгаалалттай  нутгийн удирдлагын газар (ТХНУГ) байна. НҮБХХ-ийн хүрээнд хэрэгжиж буй төслийн “үндэсний гүйцэтгэлийн удирдамж”-ийн дагуу ТХНУГ  нь үйл ажиллагааны бодлого, хөтөлбөр, үр дүнд суурилсан менежментийн зарчмын хүрээнд төслийг хэрэгжүүлнэ.


Төслийн үндэсний хэрэгжүүлэгч, НҮБХХ хоёр хандивын хэлэлцээрт гарын үсэг зурах ба Төслийн үндэсний хэрэгжүүлэгч нь төслийн санхүүгийн зарцуулалт, төслийн зорилго, зорилтын биелэлт, үр дүн зэрэг нь төслийн ажлын төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхэд НҮБХХ-ийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.


Түүнчлэн төслийн үндэсний хэрэгжүүлэгч нь дараах үүрэгтэй байна. Үүнд: (i) хүлээн зөвшөөрч баталсан үр дүнгийн хэрэгжилтийг хангах, төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг удирдана; (ii) батлагдсан төсөв, ажлын төлөвлөгөөний хүрээнд төслөөс гарах зардлуудыг батлан гаргана; (iii) төслийн үр дүн, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, тайлагнах, мониторинг хийх; (iv) зөвлөхийн ажил үүргийн хуваарь, гэрээт ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн баримт бичгийг батлах; (vi) төслөөс гарах үр дүн, гадны нөлөөлийн талаар НҮБХХ-т тайлагнана.

 

БОАЖЯ-ны ТХНУГ нь орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргаадын (ХЗ) мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд, нөхөрлөл, үндэсний болон орон нутгийн ТББ-тай хамтран төслийг хэрэгжүүлнэ.

 

Төсөл нь төслийн удирдах зөвлөл, төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжтэй байх ба төслийн нэгжийн ажлын байр Улаанбаатар хотод БОАЖЯ дээр байна. Төслийн нэгж, төслийн удирдах зөвлөл нь төслийн үр дүн, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг холбогдох төв байгууллагуудад өгч, шинэ бодлого боловсруулахад тэднийг ашиглана. Төслийн ерөнхий менежментийн бүтцийг доор харуулав.

 

Төслийн удирдах зөвлөл. Төслийн бэлтгэл үе шатанд Төслийн удирдах зөвлөлийг (ТУЗ) байгуулна. ТУЗ нь төсөл ажлын төлөвөлгөөний дагуу үйл ажиллагаа нь явагдаж байгаа эсэхэд мониторинг хийж шалгах үүрэгтэй байна. Удирдах зөвлөлийн дарга нь ТХНУГ-ын дарга байна. Удирдах зөвлөл дараах үндсэн 3 үүрэг рольтой байна. Үүнд: (i) Удирдах зөвлөлийн дарга нь БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга тул ТУЗ нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлнө. (ii) БОАЖЯ-ны ТХГНУГ-ын дарга, төслийн захирал нь төслийн ерөнхий чиг шугамд удирдамж өгч, (iii) мөн төслөөс гарах бүтээгдэхүүн тслийн үр дүнг хүртэгч байгууллагуудад хүрэх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Төслийн үр дүнг хүртэгч байгууллагуудыг . төслийн бэлтгэл үе шатанд тодорхойлно
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.