Зургаан аж ахуй нэгжид өндөг борлуулалт хийх эрхийг олгожээ
2010.09.07

Зургаан аж ахуй нэгжид өндөг борлуулалт хийх эрхийг олгожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг, Туул тосгонд байрлах “Нионшель” ХХК-ийн тахианы аж ахуйд шувууны ньюкаслийн өвчин гарч, тус аж ахуйн нэгжид хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжлийн байгууллагууд ариутгалundug халдваргүйжүүлэлт хийгээд байгаа билээ.

Уг газар онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, цагдаа, дотоодын цэргийн ангийн албан хаагчид хязгаарлалтын бүсэд ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар:
Хүн эмнэлэгээс хязгаарлалтын бүсэд байгаа 23 хүнийг эргэж, дуудлагаар зургаан хүнд үзлэг хийж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, 199 иргэнд “Ньюкасль” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, амны хаалт тарааж, ариутгалын дөрвөн цэгт таван литрийн хоёр хувийн содын уусмал, таван литрийн таван хувийн хлормины уусмал найруулж өгсөн байна.  

Мөн “Дотоодын цэргийн 05 дугаар анги”-аас 55 хүнийг ариутгалын цэгээр хяналт тавин нэвтрүүлж, 40 автомашины дөрвийг нь буцааж, 36 автомашиныг ариутгалын цэгээр нэвтрүүлсэн байна. Мөн хамгаалалтын цэгт ойртсон 38 үхрийг буцааж туусан аж.

Түүнчлэн тус хорооноос 2Б хэсгийн 18 өрхөөр явж, 34 хүнийг хамруулан яриа таниулга хийж, санамж, зөвлөмжийг тараан ажилласан бол “Мэргэжлийн Хяналтын хэлтэс”-ээс “УКА” ХХК-ийн шувууны 35 шуудай 1750 кг, 324 S тэжээлийг буулгаж, ачиж ирсэн автомашиныг ариутгаж, мөн “Бөхөг” ХХК, “Түмэн шувууд” ХХК, “Угтуул Алтай” ХХК, “Халиудайн хүү” ХХК, “NSO” ХХК, “Баянууд” ХХК, хүнсний коллеж зэрэг зургаан аж ахуйн нэгжид нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас эрүүл ахуйн зургаан эмч ирж газар дээр нь шинжилгээ хийж, борлуулалт хийх шинжилгээний бичиг олгожээ.

Харин Мал эмнэлэгээс 43519м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шувууны “УКА” ХХК-ийн 4900 тахианд үзлэг тандалт хийхэд хорогдсон, өвчилсөн шинж тэмдэг илрээгүй байна.

Г.Од
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.