"Электрон жаал"-ын нөлөө
2010.09.08

"Электрон жаал"-ын нөлөө

УИХ-ын гишүүн З.Энхболдыг парламентын ангийнхан «Электрон жаал» гэдэг. Цагтаа «Моnel»-ын инженер ш тэрбээр одоо гэртээ ч, ажил дээрээ ч мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт гэсэн бүхэнийг хэрэenkhboldz_090_001глэдэг аж. Ямартай УИХ-ын чуулган дээр хэлсэн үгээ хүртэл хуулж аваад, тойргийнхоо телевиз рүү өөрөө илгээчихдэг гишүүн түүнээс өөр лав байхгүй болов уу.

Тэгвэл саяхан «Электрон жаал» маань тойрогтоо хямд тарифтай интернэттэй болсон гээд тун их баяртай байгаа аж. Өвөрхангайн Арвайхээр болон зургаан суманд нээгдсэн интернэт үйлчилгээний төв Улаанбаатарын тарифаар үйлчилгээ үзүүлэх гэнэ. Дээрээс нь сумдын сургууль нэг жил үнэгүй интернэт ашиглахаар болжээ. Тэгэхээр «Электрон жаал»-ын нөлөө тойрогт нь бас харагдаж байгаа биз.

Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.