2010.09.08

Аудит, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгдөг олон улсын нээлт боллоо

райсуотерхаусКуперс (PricewaterhouseCoopers буюу "PwC") компанийн Монгол дахь салбарын албан ёсны нээлт өнөөдөр Сэнтрал Тауэр дахь тус компанийн байранд боллоо. Тус компанийн урилгаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Баярсайхан, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч Р.Батжаргал, PwC компанийн Төв Азийн бүсийн Удирдах зөвлөлийн тэргүүн Алпер Акдениз нар тууз хайчилж компанийн нээлтийг албан ёсоор зарлав. Тус арга хэмжээнд PwC компанийн бусад удирдах албан тушаалтнууд дэлхийн олон орноос ирж оролцов.

PwC нь 1849 онд Лондон хотноо үүсгэн байгуулагдсан, 150 гаруй жилийн түүхтэй, эдүгээ мэргэжлийн зөвлөгөө өгдөг дэлхийн хамгийн том байгууллагад албан ёсоор тооцогддог. Тус байгууллага нь аудитын үйлчилгээ үзүүлэхээс гадна татварын болон бизнесийн бүх чиглэлээр зөвлөгөө өгдөг. Дэлхийн 154 оронд салбартай уг байгууллагад одоогоор 163,000 гаруй мэргэжилтнүүд ажиллаж хоорондоо санал бодол, туршлагаа солилцож, харилцагч нартаа олон улсын жишигт нийцсэн шинэлэг шийдлийг санал болгож, зөвлөгөө өгдөг. Рио Тинто, Вэйл, БиЭйчБи Биллитон, Камеко, Экстрата, Моргэн Стэнли, Кредит Свис групп зэрэг олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг, дэлхийд нэр хүнд бүхий компаниуд PwC-ээр үйлчлүүлдэг юм. PwC-ийн Монголын баг нь гадаад, дотоодод нягтлан бодох бүртгэл, татварын чиглэлээр туршлагажсан, өндөр боловсролтой Монголын болон олон улсын мэргэжилтнүүдээс бүрдэж байна.


PwC -ийн Төв Азийн бүсийн Удирдах зөвлөлийн тэргүүн Алпер Акдениз нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ: "Манай байгууллага Монголд үйл ажиллагаагаа эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх таатай нөхцөл бүрдсэн байна гэдэг дохиог олон улсад өгөх болно., Монгол дахь салбарын ажиллагедынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтанд байнга хамруулна. Мөн Монголын бизнес, эдийн засгийн тэргүүлэх дээд сургуулиудтай хамтран ажиллаж, шилдэг оюутнуудад тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн юм. Цаашид бид нягтлан бодох бүртгэл болон бизнесийн зөвлөгөө өгөх мэргэжлийн үйлчилгээний олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлж ажиллах болно. Түүнчлэн, уул уурхайн салбарт хэрэгжүүлж эхэлж байгаа болон ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд дээр олон улсын мэргэжлийн стандартад нийцэх үйлчилгээг үзүүлэх байдлаар Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах сонирхолтой байна" гэж онцлов.

 

PwC-ийн Олон Улсын уул уурхайн тэргүүлэгч Тим Голдсмит Ъайгалийн асар их нөөц баялагтай Монгол Улс нь Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт хөгжлийн хөдөлгөх хүчний нэг чухал хэсэг болох нь эргэлзээгүй боллоо. Бид PwC-ийн дэлхий даяарх нөөц бололцоогоо дайчлах боломжтой учир Монгол Улс болон монгол хүмүүсийн ирээдүйн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд томоохон үүрэг гүйцэтгэх болно. Бид Монголд үйл ажиллагаагаа эхэлж байгаадаа сэтгэл хангалуун байна" гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.